Виз мэдүүлэх талаар зөвлөгөө өгч байна
2012-05-24

Сүүлийн өдрүүдэд яамдууд ээлж дараалан өдөрлөг зохион байгуулж, үйл ажиллагаагаа иргэдэд сурталчилж байгаа. Өнөөдөр Гадаад харилцааны яамныхан Сүхбаатарын талбайд ээлжит  өдөрлөгийг  зохион байгуулж байна. Үүний хүрээнд ГХЯ-ны Консулын газар гадаадад зорчихдоо эрх ашгаа хамгаалуулах, виз мэдүүлэх, консулын туслалцаа авах талаар иргэдэд заавар зөвлөмж өгч, гадаад паспортын хугацааг газар дээр нь сунгаж өгч байгаа юм.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин