Колумбын сайхан бүсгүй хар тамхины хэргээр шүүгдэж байна
2011-10-19

Одоогоос таван сар орчмын өмнө Колумбын загвар өмсөгч Энги Санклементе хар тамхи хууль бусаар хил давуулахыг завдан баривчлагдсан аж. Колумбын сайхан бүсгүйгээр тодорч байсан, латин америк даяар алдартай бүсгүй загварын карьерээ өндөрлүүлээд удаагүй нэгэн гэнэ. Одоо түүний шүүх хурал тив даяараа олны анхаарлыг татаад байна. Колумбаас Аргентин руу их хэмжээний хар тамхи нууж хилээр гарахыг завдсан загвар өмсөгч, мисс бүсгүй дэлхийн хамгийн томоохон хар тамхины бүлэглэлийн толгойлогчийн найз бүсгүй байсан гэдэг нь нотлогдоод байгаа гэнэ. Шүүх түүнийг өмнөд америк даяар үйл ажилагаагаа явуулдаг хар тамхины синдикатын “L Ariel” хэмээх нууц нэртэй гишүүн, тэрбээр хилээр нийтдээ 55 кг орчим хар тамхи гаргаж байсан хэмээн буруутгаад байгаа аж.
Shuud.mn
Сонин хачин