С.Буяннэмэхийн нэрэмжит шүлгийн уралдаан болно
2012-05-24

Их зохиолч Сономбалжирын Буяннэмэхийн мэндэлсний 110 жилийн ой энэ онд тохиож байна. Уг ойн хүрээнд С.Буяннэмэхийн нэрэмжит номын өргөө саяхан нийслэлд үүдээ нээсэн. Мөн тус дүүргээс зохиолчийн ойг угтан уран уншлага болон жүжгийн уралдаан зарласан ажээ. Уралдаанд сургуулийн насныхан гурван ангиллаар оролцох бөгөөд С.Буяннэмэхийн олны хүртээл болж амжаагүй бүтээлүүдийг нь ил гаргах зорилготой аж.  Түүний "Алсыг зорьсон алтан загас" тууж, "Аюулт дайны чимээ" мөн хүүхдийн 10 гаруй өгүүллэг, жүжгийн зохиолууд үүнд багтаж байгаа аж. Э.Сувд        
Shuud.mn
Сонин хачин