Хорооны Засаг дарга нарыг шалгав
2012-05-25

Хан-Уул дүүргийн прокурорын газраас тус дүүргийн хорооны  Засаг дарга нараас явуулж байгаа захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэхийг 2011 он, 2012 оны эхний 3 сарын байдлаар шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар нэг  шаардлага ,  гурван тогтоол, хоёр даалгаварыг  тус тус хүргүүлжээ.

Тус дүүргийн хорооны  Засаг дарга нар 2011 онд шийтгэврээр 12 хүнд 280,700 төгрөгийн торгуулийн тасалбараар 121 хүнд 163,000 төгрөгийн, нийт зөрчил гаргагч 133 хүнд 443,700 төгрөгийн  торгууль буюу захиргааны шийтгэл ногдуулан торгуулийн биелэлт 100 хувь биелэгдсэн байна.

Шалгалтаар хорооны  Засаг дарга нар санхүүтэйгээ шийтгэвэр, торгуулийн хуудасны тасалбарын тооцоог сар бүр хийдэггүй, тус дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс Засаг дарга нарт шийтгэвэр олгохдоо дотоодын индекс дугаараар дугаарлаагүй, бүх торгууль ногдуулсан шийтгэврүүдийг санхүүгийн хэлтсийн тэмдгээр баталгаажуулаагүй байгаа нь Сангийн сайдын 1993 оны 112 тоот тушаалаар батлагдсан "Шийтгэвэр, торгуулийн хуудас түүнийг хэрэглэх журам"-ыг зөрчсөн байна. Мөн захиргааны зөрчил гаргасан этгээдэд 14 хоногийн дотор захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийж Захиргааны Хариуцлагын Тухай Хуулиар арга хэмжээ ногдуулах ёстой байтал хугацаа хэтрүүлсэн, зөрчлийн тухай тэмдэглэл болон шийтгэвэрт тэмдэглэлийг бүрэн бус дутуу хөтлөх, хуулинд байхгүй заалтаар иргэнд торгууль ногдуулах, шийдвэрлэвэл зохих харъяалал зөрчин торгох, холбогдох хуулийн заалтыг буруу баримтлах, шийтгэврээр торгохдоо хуулинд заасан торгуулийн хэмжээнээс дээгүүр буюу хэтрүүлж торгууль ногдуулах зэрэг зөрчил дутагдал илэрчээ.

Н.Түвшин

Shuud.mn
Сонин хачин
10-R HOROONII IRGEN:
10-r horoonii zasag darga geh Bumchmaa gej neg galzuu avgai idej uuj. ner devchine gej ailuudad naran tsetsgin tos . guril budaa taraad bna . ene avgai yag koministiin uldegdel. eniig hurdan zailuulmaar bna 10-r horoonii irged.
2012-05-25