Дэлхийн өвд бүртгэгдсэн Монголын анхны соёлын өв
2012-05-25

Төв Азийн нүүдэлчдийн өлгий нутгийн хувьд Орхоны хөндий нь түүх соёлын арвин их, хосгүй үнэт дурсгалыг хадгалан үлдсэн байдаг. Орхоны хөндийн соёлын дурсгалт газар нь ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах 1972 оны конвенцийн дагуу дэлхийн өвд бүртгэгдсэн Монголын анхны соёлын өв юм. "Соёлын дурсгалт газар" гэсэн ангиллаар бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт газар нь үе үеийн нүүдэлчдийн соёл иргэншил болоод хүрээлэн буй байгаль орчнн хоорондоо хэрхэн уялдан зохицож, харилцан хамаарч ирсний үлгэр жишээ болж байдаг. Орхоны хөндийд эртний Уйгар улсын нийслэл Хар Балгасын туурь, Билгэ хаан болон түүний хүү Культегин жанжинд зориулан босгосон дурсгал, Их Монгол Улсын Хархорим хотын туурь, Эрдэнэзуу, Төвхөн, Баруун хүрээ гэсэн эртний сүм хийдүүд зэрэг олон гайхамшгийг нэрлэж болно.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин