Манчестерийн хоёр баг Аваргуудын лигийн анхны хожлоо авлаа
2011-10-19

Аваргуудын лигийн хэсгийн гурав дахь тоглолт өчигдөр шөнө болж өнгөрлөө. Английн Манчестер хотын хоёр баг өчигдөр энэ улирлын Аваргуудын лигт анхны хожлоо авав. “Манчестер Сити”-гийн хувьд энэ хожил Аваргуудын лигийн тэмцээн дэх түүхэн анхны хожил нь болсон. Аргентин довтлогч Серхио Агуэро нэмэлт цагийн гурав дахь минутад, шүгэл дуугарахаас хэдхэн секундын өмнө хожлын бөмбөгийг Испанийн “Вильярреал”-ын хаалганд оруулж чадлаа. Харин “Манчестер Юнайтед”-ын хожилд Уэйн Руни гол үүрэг гүйцэтгэв. Тэрээр өөрөө хоёр пенальти “олж”, хоёуланг нь өөрөө оруулсан. Эхлээд түүний Эрнандес руу чиглүүлсэн дамжуулалтыг өрсөлдөгч багийн хамгаалагч зориудаар гараараа тасалсан бол дараа нь торгуулийн талбайд Руниг гарцаагүй дэгээдэж унагаасан юм. Оцелул - Манчестер Юнайтед 0:2 Гоол: Руни 64- пен, 90+2-пен. Оцелул: Граховац, Рыпэ, Перендийя, Костин, Сэлежяну, Гиургиу, Антал, Филип, Нягу (Пена 72), Фрунзе (Илие 83), Пуношевац (Вильянти 87) МЮ: Линдегард, Фабио (Жонс 76), Видич, Смоллинг, Эвра, Каррик, Андерсон, Валенсиа (Эванс 71), Нани, Руни, Чичарито Шар хуудас: Рыпэ, Перендийя, Нягу, Костин, Гиоргиу - Каррик Улаан хуудас: Перендийя 89 - Видич 66 Ман Сити - Вильярреал 2:1 Гоол: Марчена 43-өөртөө, Агуэро 90+3 - Кани 4 МС: Харт, Сабалета, Компани, Лескотт, Коларов, А.Жонсон (Барри 41), Яя Туре, Насри (Милнер 80), Де Йонг (Агуэро 62), Силва, Жеко Вильярреал: Диего Лопес, Сапата, Марчена, Гонсало, Катала, де Гузман (Гуллон 88), Кани (Марио 82), Перес (Вакасо 80), Борха, Бруно Сориано, Росси Шар хуудас: Катала, Росси, Марио, Диего Лопес

Р.Гэгээ

Shuud.mn
Сонин хачин
b33psx , [url=http://tgvzyeimxmbu.com/]tgvzyeimxmbu[/url], [link=http://kqpwxqduytzw.com/]kqpwxqduytzw[/link], http://htgxakiscmkn.com/
2012-01-02
Gee whiz, and I thouhgt this would be hard to find out.
2011-12-31
Glory Glory ManU!!!
2011-10-19