“Барези” спортын ордон ирэх онд ашиглалтад орно
2012-05-25

Нийслэлийн хүүхэд залуучуудад зориулсан “Барези” хөлбөмбөгийн битүү дээвэртэй спортын ордоны шав тавих ёслолын ажиллагаа өнөөдөр Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо, 15 дугаар хорооллын хөлбөмбөгийн задгай талбайд боллоо. Шав тавих ёслолд Нийслэлийн засаг даргын тамгын газар, Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар, Италийн “АС Милан” клуб, “FC Ulaanbaatar” хөлбөмбөгийн багийн тамирчид, өсвөрийн хөлбөмбөгчдийн төлөөлөл болон тус дүүргийн иргэд оролцов.

Олон улсын жишигт нийцсэн, 5000 хүний суудалтай битүү дээвэртэй энэхүү ордон нь хоёр баг байрлах хүчин чадалтай, дээд зэрэглэлийн зочид буудал, хувцас солих өрөө, нийтийн бие засах газар, авто машины зогсоолтой байх аж. Тус ордон ашиглалтад орсноор хөлбөмбөгийн спортын тамирчид улирлаас шалтгаалахгүй бэлтгэлээ хийх, хөлбөмбөг сонирхогчид өвөлдөө футзалын тэмцээн үзэх боломжтой болох юм. Мөн энэхүү ордонд спортын бусад төрлийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тус ордонг Италийн “АС Милан” клубын менежер Франко Барезигийн нэрээр нэрлэхээр болсонд тэрбээр Монгол улсын хөлбөмбөгийн спортын хөгжилд хувь нэмрээ оруулсанд баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Мөн ирэх жилийн нээлтийн ёслолын үеэр Италийн дэлхийд алдартай хөлбөмбөгийн баг тамирчдыг манай улсад урин нөхөрсөг тоглолт зохион байгуулахаа амаллаа.

Монголын хөлбөмбөгийн хөгжлийг шинэ шатанд гаргах энэхүү стадион ирэх онд ашиглалтад орно.

Дашрамд дуулгахад, нийслэл хотын хөрөнгө оруулалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд хөлбөмбөгийн хиймэл ногоон зүлэг бүхий 17 талбай дунд сургуулиудын гадна баригдсан юм байна.

Сурвалжлагч П.Наран
Гэрэл зургийг Н.Ариунаа

Shuud.mn
Сонин хачин
Bayartai baina, gazraa bitgii hayataduudad aldchaasai bilee.
2012-05-30
Khulan:
Бага нас минь өнгөрсөн тань дотно талбайд минь удахгүй сайхан ордон сүндэрлэх болсонд үнэхээр их баярлаж байна :) Ирэх жил хурдан болоосой.
2012-05-28
В. Ганзориг:
Орон сууц барих гээд газрыг нь ухаад эхлэж бхад нь эсэргүүцэж, хөлбөмбөгийн талбай хэвээр нь үлдээнэ гэж тэмцэж байсан "Шар Айраг" хамтлагийн дуучин Ганхүү болон бусад хүмүүст талархалаа илэрхийлж бн.
2012-05-27
Saihan l sonsogdoj baina. 5000 hunii suudaltai gechiheed 50 mashinii zogsooltoi yum bariad yaah yum? Buon tugjrel, buhimdal, dagaad heruul uruul bolno doo
2012-05-27
ymar saihan medee we.hvvhed bhad ene talbai hezee neg goy talbai bolno doo gej muruuddug, shoroo n deer n togloj ussun.odoo l neg hvsel bieleh n .
2012-05-26
zochin:
ene huuhdiin zurag yaasan huurhun yum be
2012-05-26
alivaa umniihaa neriig uguhduu bodoj ugmuur um.baresi uuruu shahaj tulgaagui l baih.um yzeegui manaihan l doligonoj baahan guigeed l.yadaj "MIlan" ntr geed nerleh uhaan baihgui l dee.za za yamar ch bsan huuhed zaluus togloh gazartai bolj.bayarlalaa.
2012-05-26
hotiin pizdakuud 17 talbai gj uursduu mungu saadag toron hashaatai tsoojtoi zon barisan shuu talbai gj barag tsement
2012-05-25
ямар сайхан бэ монголчууд бидний заяа түших болтугай
2012-05-25
AMJILT HUSYE
2012-05-25