“Уран шаглаа” гар урлалын үзэсгэлэн бүтээлүүдээ дэлгэлээ
2012-05-25

“Үндэсний эв эе” эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо Хан-уул дүүргийн 12, 13-р хорооны иргэдийн дунд 2012 оны “Уран шаглаа” гар урлалын үзэсгэлэнг зохион байгуулсан юм. Тус үзэсгэлэнг Хан-уул дүүргийн XII хороонд байрлах ҮЭЭНХ-ны салбар “Эмэгтэйчүүдийг дэмжих төв”-ийн байранд  дүгнэлээ. Үзэсгэлэнд Биокомбинатын 20 хүний 30 гаруй бүтээл, Шувуун фабрикийн 10 хүний 20 гаруй бүтээл нийт 50 гаруй уран хатгамал, шүрээр урласан бүтээл, эсгий урлалууд тавигдсан юм. Үзэсгэлэнг 1-р байр-1, 2-р байр-1, тусгай байр тус бүр тавыг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлс гардуулсан юм. Үүний өмнө ч манай байгууллага таримал цэцгийн үзэсгэлэнг гаргаж байр эзлүүлэн шагнасан бөгөөд иргэд урамшин олон бүтээлүүд ирүүлжээ. Мөн “Үндэсний эв эе” эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо, Хан-Уул дүүргийн 121-р цэцэрлэгтэй хамтран  эх үрсийн баярыг тохиолдуулан Биокомбинатын Сонгино амралтын төвд 121-р цэцэрлэгийн багш ажилчид, эцэг эхчүүдийн дунд “Уралдацгаая, Хөгжицгөөе” хөгжөөнт буухиа тэмцээнийг амжилттай зохион байгуулсан байна. Тэмцээнийг 1-р байр 1, 2-р байр 1, 3-р байр 1, тусгай байр-1-ыг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагнал дурсгалын зүйл гардуулсан юм. Мөн  уг арга хэмжээн дээр болсон нэгэн онцлог зүйл нь 121-р цэцэрлэгийн эмзэг бүлгийн 20 хүүхдэд гарын бэлэг гардуулж сэтгэлийн дэм хайрласан явдал болжээ. У.Жигүүр                    

 

 

 

   
Shuud.mn
Сонин хачин
Монголын хамгийн олон Америк нөүтбүүк-тэй дэлгүүр – 100 хувь ориг, яг одоо бэлэн буй хамгийн өргөн сонголт хамгийн хямд үнийн батлгаа. Манайхаас хямд бол манайх үнээ б.уулгана. Компютер ланд, 321 тоот, хойд шатны хажууд, 3 давхарт. Та манайд ирж үзээд, манай сонголт ба үнийг хараад шууд л ойлгоно. Notebookusa.mn ]]]]]]]]]]]]]]
2012-05-26
Battsetsegiinn PR l bn daa.
2012-05-25