Д.Отгонцэцэг бүх өрсөлдөгчөө ялав
2012-05-27

Токиод болсон эмэгтэй чөлөөт бөхийн Дэлхийн цомын төлөө тэмцээн нутгийн эздийн давамгайлал дор өндөрлөв. Тэд аваргын төлөө барилдаанд ОХУ-ын багийг 5:2-оор ялсан байна. Хүрэл цомын эзнээр Хятадын бүсгүйчүүд тодорчээ. Монгол Улсын баг хэсэгтээ III байр эзэлж, нөгөө хэсэгт мөн гуравласан Украины багтай V байрын төлөө өрсөлдлөө. Монгол-Украин 5:2 48 кг Эрдэнэсүхийн Нарангэрэл - Олександра Когут 0:3, 0:1 51 кг Даваасүхийн Отгонцэцэг – Ирина Мерлени 3:1, 1:0 55 кг Сүндэвийн Бямбацэрэн – Ирина Хуцяк 0:3, 0:1 59 кг Тунгалагийн Мөнхтуяа – Анна Василенко 3:1, 1:0 63 кг Соронзонболдын Батцэцэг - Юлия Остапчук 0:5, 0:1 67 кг Очирбатын Насанбурмаа - Алёна Стадник 0:5, 0:1 72 кг Бадрахын Одончимэг – Катерина Бурмистрова 0-3, 0-1 Манай багаас 51 кг-ийн жинд барилдсан олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг дөрвөн ялалт авч түүний дотор 48 кг-ийн жинд олимпийн эрх аваад байгаа Украины алдарт бөх, олимпийн аварга И.Мельник-Мерленийг ялж багийнхаа амжилтад чухал хувь нэмэр оруулсан байна. Жин өгсөн 67 кг-ийн жинд барилдсан Гавьяат тамирчин О.Насанбурмаа гурван удаа ялсан. 63 кг-ийн жинд барилдсан Гавьяат тамирчин С.Батцэцэг тус жинд олимпийн эрх аваад байгаа Оросын бөх Л.Волосовад цэвэр, Украины бөх Ю.Остапчукт оноогоор ялагджээ. Энэ оны хоёрдугаар сард Киев хотод болсон олон улсын тэмцээнд С.Батцэцэг Ю.Остапчукт цэвэр ялагдаж байсан юм. 48 кг-ийн жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл дөрвөн ялагдал хүлээсэн байна.
Shuud.mn
Сонин хачин
f:
Otgontsetseg London yavhiimuu
2012-05-27
enhjargal sain shuu dee
2012-05-27
balzak1213:
48kg Otgontsetseg yavah heregtei
2012-05-27