Багачууд номын сантай боллоо
2012-05-28

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны 171 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүдэд бяцхан номын санг хүлээлгэн өгөх арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт боллоо. “Болор-Алтан Эрдэнэ” төрийн бус байгууллагын санаачилгаар энэхүү номын санг байгуулсан бөгөөд алслагдсан хороонд орших тус цэцэрлэг нь өнгөрсөн оны 11 дүгээр сард ашиглалтад оржээ. Одоо ус цэцэрлэгт 2-5 насны 130 гаруй хүүхэд хүмүүжиж байгаа аж. “Болор-Алтан Эрдэнэ” ТББ “Бяцхан номын сан”-гаа нийслэлийн болон хөдөө орон нутгийн цэцэрлэгүүдийн анги бүрт хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм байна.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин