Эх эндсэн хэргийг шалгаж байна
2012-05-28

Өвөрхангай аймгийн “Таны элч” сонины дугаарт  "Хужирт сумын харьяат 31 настай Д-д тус сумын эмч, эмнэлгийн ажилтнууд хайхрамжгүй хандсаны улмаас биеийн байдал хүндэрч  нас барсан ч эмч нарт захиргааны арга хэмжээ аваад  хэргийг дуусгавар болгожээ" гэсэн мэдээлэл  гарчээ. Хэргийн талаар тодруулбал, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч  цагдаагийн ахмад Б.Ёндонжунай  өнгөрөгч оны  зургадугаар сарын 04-ний өдөр Эрүугийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн,  эмч Д.Даваадуламд холбогдох эрүүгийн 21110178 дугаартай хэрэгт хяналтын прокурор Б.Амартүвшин хяналт тавин ажилласан байна. Уг хэргийг шалгах явцад шинжээчийн дүгнэлт нь  эргэлзээтэй  гарсан тул   дахин шинжилгээ хийлгэхээр "Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэн"-д шинжээч томилон хургүүлжээ.  Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Н.Бүжин

Shuud.mn
Сонин хачин
myy shinjeech kyrs tugssun chadvargyi
2012-05-28