Галзуу өвчний хориог цуцлав
2012-05-28

Завхан аймгийн Дөрвөлжин сумын малчин С.Энхтүвшингийн есөн тугал, нэг үнээг энэ сарын 23-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй нохой урж, иргэн С.Бавуудоржийн гарыг хазаж, гэмтээжээ. Уг нохойг устгаж шинжилгээний дээжийг тус аймгийн Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төвд хүргүүлсэн боловч уг онош үгүйсгэгдсэн байна. Мөн Хэнтий аймгийн Батноров сумын Зосын холбоо гэдэг газар хаваржиж байгаа малчин н.Энхбаатарын хотонд галзуу өвчин гарч, сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоогоод байжээ. Дэглэм сахиулах хугацаанд дахин мал өвчлөөгүй тул энэ сарын 23-ны өдөр хориог цуцалсан байна.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин