Д.Алтай: Монгол Улсад хөдөлмөр эрхэлдэг 70 мянган хүүхэд байна
2012-05-29

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газрын дарга Д.Алтайтай цөөн хором ярилцлаа. -Хүүхдийн төлөө газар сүүлийн үед ямар ажил хийж байгаа талаар яриагаа эхлэе? -Монгол улс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газраас хүүхдийн асуудлаар төрийн бодлого хэрэгжүүлэх эрх зүйн орчныг илүү тодорхой боловсронгуй болгох чиглэлээр мөн хүүхэд хамгаалал, хүүхэд хөгжил оролцоог дэмжсэн тодорхой практик үйл ажиллагаануудыг монгол орон даяар хөдөө орон нутгийн хэлтсүүдээрээ дамжуулж харъяа хоёр байгууллагаараа үйл ажиллагаагаа явуулж байгаа. 2011, 2012 онууд сүүлийн хоёр жилийн байдлаар хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар нэлээд олон бодлогын баримт бичгүүд гарч хуучин үйлчилж байсан бодлогын  баримт бичигт нэмэлт тодотгол хийх асуудлууд хийгдлээ. Энэ жил Монгол улс хүүхдийн баярыг 59 дэх жилдээ тэмдэглэх гэж байна. Энэ жилийн Монгол улсын засгийн газраас өрхийн хөгжлийг дэмжих жил болгосонтой холбоотой  “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” энэ уриан дор явуулах юм. Яагаад ийм уриатай явуулж байна вэ гэвэл МУ-ын Засгийн газрын хүүхдийн асуудлаархи гурав дахь үндэсний урт хугацааны хөтөлбөрийг боловсруулаад батлуулах шатандаа явж байна. Энэ шинэ хөтөлбөр маань дотроо гурван гол үндсэн бүрэлдэхүүнтэй. Нэгдүгээрт хүүхдэд ээлтэй бичил орчин буюу гэр бүл томчуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гэр бүлийг тогтвортой байлгах гэр бүлийн боловсролыг залуучуудад олгох чиглэлээр хүүхдүүд эрүүл орлоготой, тэгш шударга харилцаатай, ядууралгүй, хүүхдийг өөрийг нь сонсдог ийм гэр бүлтэй болохыг хүсэж байгаа, ийм гэр бүлийг бэхжүүлэх төлөвшүүлэх чиглэлээр нэг дэх том багц асуудал явж байна. Хоёрдахь гол асуудал хүүхдүүдэд үзүүлэх нийгмийн цогц суурь үйлчилгээ энэ дотроо эрүүл мэнд боловсрол, иргэний бүртгэлд хамруулах өмч хөрөнгөтэй байх гэдгээс гадна хүүхэд зайлшгүй хамгаалагдах  хүүхдүүд байдаг. Төр засаг, нийгэм мөн асран хамгаалагчийн зүгээс халамж хамгаалал зайлшгүй шаардлагатай 30-н хувь орчим  хүүхдүүд байдаг. Тэгэхээр энэ чиглэлд онцгой хэрэгцээ шаардлага байгаа хүхдүүдэд төрөөс ямар халамж үйлчилгээ үзүүлэх ёстой вэ гэдэгт “Хүүхдэд үзүүлэх  ээлтэй үйлчилгээ” гэсэн багц  хоёр дах том бүлэг байгаа. Гурав дахь том багц бүлэг нь “Хүүхдэд ээлтэй орон нутаг” өөрөөр хэлбэл “Хүүхдэд ээлтэй хот” болъё гэсэн том зорилтыг 2012-2022 он хүртэлх ирээдүйн 10-н жилийн хугацаанд хийх   том  хөтөлбөр боловсруулаад сая гурван түвшний хэлэлцүүлэг хийсэн. -Хүүхэд рүү чиглэсэн хичнээн төсөл хэрэгжиж байгаа вэ? - Өнгөрсөн оны сүүлчээр Засгийн газраас Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх  стратеги төлөвлөгөө хэмээх хөрөнгө мөнгөтэй төлөвлөгөөг батлуулсан байгаа. Энэ төлөвлөгөө нь 2012-2015 он хүртэл дөрвөн жилийн хугацаатай хэрэгжинэ. Эхний жилд Улаанбаатар хот болон 21-н аймагт нийт 225 сая төгрөгийн тодорхой төслүүдийг санхүүжүүлж 21-н аймгийн хүүхдийн хэлтэс нийслэлийн хүүхдийн газартай гэрээ байгуулж хүүхдэд хамгаалал үйлчилгээ урьдчилан сэргийлэх тусламж үзүүлэх  төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. 2012 оны сайн үр дүнтэй болсон ажлуудаа цааш нь үргэлжлүүлэн хийнэ. Бэрххшээлтэй асуудлууддаа нэмэлт тодотгол хийх ийм ажлуудыг хийнэ. Өөрөөр хэлбэл хүүхдэд хамгаалад зайлшгүй шаардлагатай байгаа хөрөнгө мөнгийг бид хүүхэд хамгаалал стратеги төлөвлөгөөнд жил жилийн улсын төсөвт тусгуулан явж байгаа нь тодорхой ахиц гаргахад алхам болох болов уу гэж үзэж байна. Хүүхэд өөртэй нь холбоотой мэдээллийг олж авах эрхтэй, зөв мэдээллийг олж аваад тэр мэдээллийн үндсэн дээр эцэг эх, сургууль дээр нийгмийн ажилтандаа хандах, өөрийнхөө эрх ашгийг хамгаалж ярьж чадах тийм мэдээллийг хүүхэд олж авч байх ёстой. Энэ чиглэлийн сургалтуудыг Хүүхдийн төлөө газраас өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн. -Өнөөдрийн байдлаар хүүхдийн эрхийг хамгаалдаг нийт хэчнээн байгууллага байдаг вэ. Хүүхдийн төлөө газар  эдгээр байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд аливаа асуудлын гадна талд орхигдоод байдаг. Энэ хүүхдүүд рүү чиглэсэн ямар ажил хийж байгаа вэ? -Хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй байгууллага байдаг.Энэхүү байгууллагуудад олзуурхаж байгаа нэг зүйл нь таван чиглэлээр сүлжээ болон зохион байгуулагдсан юм байна. “Хүүхдийн оролцоо” “Хүүхдийн хөдөлмөрийн  тэвчишгүй хэлбэрийг устгах” “Хүүхэд хамгаалал” “Хүүхэд икобат сүлжээ” буюу хүүхдийг хил дамнан худалдах явдлаас урьдчилан сэргийлэх мөн “Монголын зуслангийн холбоо” гэх мэтчлэн хүүхдийн 40 гаруй зуслан үйл ажиллагаа явуулдаг ийм таван сүлжээнд хүүхдин төлөө ажилладаг 60-н байгууллагууд 10, 10-аар хуваагдаад үйл ажиллагаагаа явуулдаг. Хүүхдийнтөлөө газар нь 13-н ТББ-тай гэрээ байгуулчихсан.  -Эрх нь зөрчигдсөн хүүхдүүд байгаа. Энэ хүүхдүүддээ “Хүүхдийн төлөө газар” ямар бэлгийг барих вэ? - Эрх нь зөрчигдсөн хүүхэд Улаанбаатар хотод гурван дүүрэгт дөрвөн төвд байдаг. Энэ төвүүд ”Хүүхдийн төлөө газар”-ын сангаас санхүүжиж үйл ажиллагаагаа явуулдаг. Анх Английн хүүхдийг ивээх сангийн шугамаар байгуулагдсан 2009, 2010 онд “Хүүхдийн төлөө газар”-т бүрэн харъяалагдаж МУ-ын Засгийн газрын тусгай сангийн хуулийн дагуу хөрөнгө мөнгөөр санхүүжиж байна. Чингэлтэй дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хоёр төв байдаг. Баянгол дүүрэгт нэг төв, Сонгинохайрхан дүүрэгт нэг, ийм дөрвөн төв үйл ажиллагаагаа явуулж байна. Халамж үйлчилгээ шаардагдсан  хүүхдүүдэд зориулсан цуврал арга хэмжээ явуулна. -Насанд хүрээгүй хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх хандлага буурахгүй байна. Энэ тал дээр “Хүүхдийн төлөө газар” ямар ажил хийж байна вэ? - Хүчирхийллийн эсрэг төвөөс гадна тийм газар байдаг. Харин энэ тал дээр хүүхдүүд эрхээ яаж хамгаалуулах тал дээр мэдлэг хомс байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн өмнө 1979 хэмээх шууд утсанд үнэ төлбөргүй хандаж мэдээлэл өгөх боломжтой. “Хүүхдийн төлөө газар” хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг таван   ТББ-тай гэрээ байгуулсан.энэхүү утсанд хандахад эдгээр ТББ-ууд руу шууд холбогдож сэтгэл зүйн зөвлөгөө, хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн зөвлөгөгөө авч болно. гэвч энэ 1979 утас руу тийм ч хангалтай утасдаж мэдээлэл өгөхгүй байгаа хирнээ гэр бүлийн хүчирхийлэлд бага насныхан өртсөөр байгаа нь харамсалтай. -Насанд хүрээгүй хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал буурах хандлага ажиглагдахгүй байна? -Энэ асуудлаар Засгийн газрын өргөн хүрээг хамарсан  хөтөлбөр гарсан. Өнгөрсөн онд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах үндэсний хөтөлбөр батлагдсан. Үүнийг хэрэгжүүлэх ажлын албанд  “Хүүхдийн төлөө газар” орж байна. Нийтдээ МУ-д хөдөлмөр эрхэлдэг 70 гаруй мянган хүүхэд байгаа гэсэн тийм тоо байна. Энэ дотроо нэг том бүлэг нь  морь унаач 20 гаруй мянган хүүхдүүд байна. Үлдсэн 50 гаруй мянган хүүхдүүд хогийн цэг дээр хог түүж амьдралаа залгуулах мөн орц хонгилоор хоног төөрүүлдэг гэх мэт хүүхдүүд орж байна. -Гэр оронгүй хүүхдүүдийг нийгэмшүүлэх ямар ажил хийгдэж байна. Энэ хүүхдүүд рүү хандсан ажлууд хэр хийгддэг юм бол. Аливаа тэтгэвэр тэтгэмжээс хоцрогдох тал ажиглагддаг? -Улаанбаатар хотод хараа хяналтгүй хүүхдийн тоогоороо орон нутгаас илүү байна. Шадар сайдын санаачлагаар өнгөрсөн жил орон нутаг болон Улаанбаатар хотод нийт хичнээн хүүхэд байна хэмээн судалгаа гаргасан гэр оронгүй тэнэмэл хэмээн нэрлээд байгаа хүүхдийн тоо Улаанбаатар хотод илүү гарч байгаа нь хөдөөгөөс хот руу чиглэсэн урсгалтай холбоотой. Төмөр зам дагаж орж ирж байгаа хүүхдийн тоог гаргах боломжгүй байгаа. Улаанбаатар хотод нийт 157 хүүхэд байсныг дулаан өвөлжүүлэх захирамж тоот гарсан. Бид эдгээр хүүхдүүдийг  нийслэлийн хүүхдийн төлөө газарт овог нэр, гэрийн хаяг тодруулах халамж үйлчилгээ үзүүлэх тодорхой ажлуудыг өнгөрсөн зургаан сарын хугацаанд хийгээд өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр дүнгээ гаргасан. Энэ ажилд нийслэлээс хөрнгө мөнгө гаргасан мөн “Хүүхдийн төлөө газар”-аас ч туслаж дэмжээд ажилласан.энэ хүүхдүүдээс 10 гаруй хүүхдийг нийслэлийн халамж асрамж сургалт үйлчилгээний төвд байрлуулсан. Зарим нэг боломжтойг нь эцэг эхчүүдтэй нь эргэж холбогдож өгсөн байгаа. Хараа хяналтгүй хүүхдийн төлөө төр анхаардаг юм байна гэдгийг энэ хийсэн ажлуудаара харууллаа. Дараа дараагийн жил ч гэсэн бид энэ ажлыг үргэлжлүүлэн хийхээр ажлаа төлөвлөөд байна. Хамгийн гол нь эцэг эхчүүд асран хамгаалагч  нар архи уудаг салсан иймэрхүү хүүхдүүд л гудамжинд гарч байна. Э.Сувд    
Shuud.mn
Сонин хачин
zochin:
Huuhdiin toloo gazriin uil ajillagaa omnohoo bodvol neleed haragdahuits bolson shu. Yu hiih ni todorhoi bolj bga, bas olon niittei hariltsah chigleleer neelttei bolj bgaa yavdald talarhaj bn, gehdee oorchloltiig hurdan hiij hurdtai ajillahgui bol ene huuhdiin toloo margaash ajillay gevel ali hediin oroitson bh bolno. Uchir ni HUUHED NAS BOL ONOODOR, margaash ted tom hun bolchih uchraas hurdtai najillah l chuhal shu
2012-05-29
bbb:
Mongold 70000 huuhed ajil erhelj baigaa bol huuhdiin Toloo Gazriin uil ajillagaa mash muu baina gesen baina gesen ug. Huuhdiin toloo gazar iim olon bichig barimt bolovsruulj suuhiin orond huuhdee jinhene utgaar n hamgaalaachee. Ene baiguullaga tom nuser apparattai nuser zarlagatai. Harin mongold huuhed olsoj baina, gudamjind yamarch hamgaalaltgui yavj baina, hund zoduulj baina, huchinduulj baina, hund setgel zuin daramtand amidarch baina. Huuhed mongold olnooroo zam teevriin osold orj tahir dutuu bolj baina. Mon amia ch aldaj baina. Mongold nyalh huuhdiig gadaa hayaj baina. Ene bugdiig bid medsen ch medeegui yum shig yavdag. Huuhdiin toloo gazar uneheer huuhdiin toloo gesen setgeltei humuusiig songoj ajilluulah heregtei baina. Ajilaas chin yamar ch ur dun haragdahgui baina, Altai dargaa. Taniig end hudlaa yarij suuhad chin bidnii iredui bolson huuhduud maani zovj baina. Bidnii ireedui ustaj baina. Hatuuhan helsend uuchlaarai, gevch ene unen shuu....
2012-05-29
aagii:
huuhdiin toloo ajil hiij bgaa ni saishaltai l ym yg tuslamj heregtei hiihduud l hurch uilchleh heregtei
2012-05-29