Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна
2012-05-29

Улсын хэмжээнд он гарсаар 17 аймгийн 78 суманд 138 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Өнөөдрийн байдлаар Хөвсгөлд дөрвөн түймэр цурманд, хоёр түймэр асч байна. Мөн Архангайд нэг, Булганд хоёр, Сэлэнгэд гарсан нэг түймрийг цурманд оруулаад байгаа аж. Харин Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Чандмань-Өндөр суманд гарсан түймрийн тархалт их байгаа учраас унтраахад хүндрэлтэй байгаа аж. Уг түймрийг унтраахаар 789 хүн ажиллаж байгаа юм байна.  Түймэр гарах шалтгаан нь иргэд ил задгай гал асаах, асаасан гал болон шүдэнзээ гүйцэд унтраагаагүйгээс хуурайшилт ихтэй энэ үед галын дэгдэлт нэмэгдэж байгаа аж. Тиймээс иргэдийг ногоон бүсэд дөрөвдүгээр сарын 15-наас зургадугаар сарын 15-наас аялж зугаалахыг хориглодог захирамжийг дагаж мөрдөхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин