ОХУ-ын нийслэлийг Владивосток руу нүүлгэх санал тавьжээ
2012-05-29

ОХУ-ын нэгэн эрдэмтэн Оросын нийслэлийг Москвагаас Алс Дорнодын Владивосток руу нүүлгэх санал гаргасан байна. Хоёр хот хоорондоо 4 мянган миль буюу 6 мянга орчим км зайтай.  Сергей Карагановын үзэж байгаагаар Оросын нийслэлийг Алс Дорнод руу нүүлгэх нь эдийн засгийн хувьд ашигтай. Учир нь Зүүн хойд Азид эдийн засгийн тэсрэлт болж Өмнөд Солонгос, Япон, Хятад улсуудын эдийн засаг тогтмол өсч байгаа. Гэхдээ Оросын хувьд нийслэлээ нүүлгэх санхүүгийн боломж байна уу? гэдэг асуудал гарч ирнэ. Улс орнууд эдийн засгийн боломж болон газар зүйн байрлалаас хамаарч  нийслэлээ нүүлгэж байсан. Жишээ нь Британийн мэдэлд байсан Энэтхэг улс нийслэлээ нутгийн зүүн хэсгийн Калькуттагаас төв хэсгийн Шинэ Дели рүү, Бразил улс мөн нийслэлээ далайн эргийн Рио Де Жанейро хотоос төв хэсгийн Бразилия руу нүүлгэсэн гэх мэт олон жишээ бий. Ерөнхийлөгч Путин оросын эдийн засаг хурдан өсч байна гэж мэдэгдэж байгаа боловч үнэндээ газрын тос, шатах ашигт малтмалаас өөр орлогын эх үүсвэр байхгүй. Тэд дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадваргүй байгаа. Гэхдээ оросууд нефтээ зараад амжиргааны төвшин нь эрс дээшилж дундаж орлого сүүлийн хэдэн жилд 2 мянгаас 14 мянга болтлоо өссөн. Баян хоосны ялгаа туйлдаа хүрсэн. Москвад л гэхэд 78 тэрбумтан байгаа. Энэ нь аль ч улсад байхгүй их тоо юм. Эдгээр тэрбумтнууд Оросын нийт ДНБ-ийн 20 хувийг бүрдүүлж байна. Оросын эдийн засгийн өсөлт дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнээс шууд хамааралтай явж ирсэн. Эдийн засагчдын үзэж байгаагаар оросууд төсвийн тэнцвэрээ хадгалахын тулд 1 баррель газрын тосыг 117 доллараар зарахаас өөр аргагүй.  Дэлхийн зах зээл дээр 1 баррель газрын тосны үнэ 2008 онд 50 доллар. 2000-аад онд буюу Путинг анх ерөнхийлөгч болж байхад 25 доллар байсан. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэхэд дагаад оросууд мөнгөтэй болж эхэлсэн. Путины байр суурь ч бэхжиж, улс төрийн эрх мэдэл нь түүний гарт орсон юм. Харин одоо дэлхийн улсуудын эдийн засгийн өсөлт удааширч газрын тосны үнэ тогтворжсон байгаа үед Путин эдийн засгийн шинэчлэл хийхээс өөр аргагүй болоод байна. ОХУ-ын ил тод байдал, авилгын төвшнөөрөө дэлхийд 143-рт явж байна. Үүнийг мэдэрсэн Путин гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, Оросын бизнесмэнүүдийн нэр хүндийг өсгөж, ДНБ-ий өсөлтийг 20 хувь байсныг 27 хувь болгоно амласан. Гэвч Путины засгийн газарт хуучны хүмүүс орж ирсэн нь шинэчлэл болж чадахгүй гэж шинжээчид үзэж байна. Н.Эдди
Shuud.mn
Сонин хачин
МОНГОЛ ХҮН ШАТСАН ГЭРИЙНХЭЭ БУУРИН ДЭЭР ДАХИЖ ГЭРЭЭ БАРЬДАГГҮЙ ЮМ ХҮҮХЭЭ.
2012-05-30
Manaih bas Harhorin ruu nuulgie.
2012-05-29