Иргэдэд мөнгөн урамшуулал олгов
2012-05-29

Монгол Улсын Засгийн Газраас баталсан “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн байгууллагаас “Талархалын аян” зарласан билээ. Уг аяныг хэрэгжүүлэхээр төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтэс бүр иргэд олон нийтийн талархалыг хүлээх олон төрлийн ажлыг санаачлан зохион байгуулж байгаа аж.   Тухайлбал, Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтсээс энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Сүмбэр, Баянтал, Шивээговь сумдад “Иргэн таны төлөө” сэдэвт өдөрлөг зохиож, 16 байгууллагын 350 орчим хүнийг хамруулжээ. Өдөрлөгийн үеэр цагдаагийн хэлтсийн албад ажлаа тайлагнаж, цагдаагийн байгууллага, алба хаагчтай холбоотой ном, зохиол, хэвлэлийн үзэсгэлэнг иргэд, олон нийтэд сонирхуулсан байна. Мөн “Та цагдаагийн байгууллагыг хэр сайн мэдэх вэ” танин мэдэхүйн  АХА тэмцээнийг зохион байгуулж эхний байр эзэлсэн иргэдийг шагнаж урамшуулсан байна.   Шивээговь сумын цагдаагийн тасаг “Архидалтгүй орчин”, “Амар тайван, аюулгүй орчин” сэдвээр зохион бичлэгийн уралдаан зарлаж, тус сумын иргэн Г. Ариунзул, Б.Баярцэнгэл нар шалгарч цагдаагийн тасгийн шагналыг хүртсэн байна. Мөн тус аймгийн цагдаагийн хэлтсээс гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд олон жил идэвхитэй оролцож, иргэнийхээ үүргийг сайн биелүүлж  ирсэн 16 иргэнийг нийт 2.5 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан байна.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин