Балбад цэргийн онгоц осолджээ
2011-10-19

Балбын вант улсын цэргийн онгоц сураггүй алга болоод байсан. Балбын армийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр бол 6 хүний бүрэлдэхүүнтэй нисэж явсан цэргийн онгоц сураггүй алга болсныг эрэн хайсаар сүйрснийг нь илрүүлсэн байна. Нийслэл Катманду хот руу ирж онгоцны буудалд буух ёстой байсан тус онгоц өчигдрөөс сураггүй болоод байсан. Тэрхүү онгоцыг уулын бүсүүдээр эрэн сурвалжилж байсан аж. Тэгвэл Непалгунж хэмээх газар онгоц цаг агаарын байдлаас болон ослын буулт хийсэн бөгөөд энэ үеэрээ сүйрч багийн гишүүдийн 4 нь амү үрэгдсэн аж. Тус улсын нисэхийн салбар муу хөгжсөн, хуучны онгоцуудаар тоноглогдсон байдаг учир онгоцны осол гарах нь элбэг. Дээрээс нь өндөр уул нурууны бүстэй цаг агаар эрс тэс нь ч үүнд нөлөөлдөг аж.
Shuud.mn
Сонин хачин
YAG MONGOL SHIG
2011-10-19