Хүний хөгжлийн 350 төгрөгийг ярина
2011-10-19

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Хүний хөгжил сангаас эх орны хишиг, хувийг арилжааны банкуудаар дамжуулан иргэдэд олгож байгаа үйлчилгээний талаар хэлэлцэх ажээ. Мөн Санхүүжилтийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл, УИХ-ын гишүүн Д.Очирбатын санаачлан боловсруулсан “1996 оноос өмнө өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэдэд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл зэрэг 17 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Shuud.mn
Сонин хачин
Сая төгрөгийг байрны зээл болон цалингийн зээлд төлөх үү? энэ талаар мэдээлэл өгөөч...
2011-10-19
Банкнууд 350 төг иргэдээс авахаа болимоор юм аа.
2011-10-19