Лондон-2012 олимпийн ХХХ наадамд оролцох эрхийг Монгол Улсаас 12 жүдоч есөн жинд биелүүлсэн билээ. Олимпийн татамид нэг улсаас тухайн жинд ганцхан бөх барилдах тул манайх дотооддоо эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, -100 кг-ийн жинд сонгон шалгаруулалт хийх ёстой болсон. Баттай эх сурвалжаас үзэхэд Монголын жүдогийн баг тодорсон бололтой. "Зөвхөн эрэгтэй 60 кг-ийн жинд асуудалтай байсан. Сая Москвад болсон Их дуулга тэмцээний дүнгээр үүнийг шийдвэрлэлээ" гэсэн мэдээллийг хүлээн авлаа. Монголын жүдогийн холбоо албан ёсны уг шийдвэрээ холбогдох байгууллагуудад өнөөдөр уламжлаад байна. Москвагийн тэмцээний 60 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг (
зураг дээр) аваргын төлөө өрсөлдөж, харин Ганбатын Болдбаатар нь хүрэл медаль зүүсэн юм. Харин 66 кг-д дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар, -100 кг-д олимпийн аварга Н.Түвшинбаяр нарт итгэл хүлээлгэжээ.
Монголын жүдогийн баг
Эмэгтэй
48 кг М.Уранцэцэг
52 кг М.Бундмаа
57 кг Д.Сумьяа
63 кг Ц.Мөнхзаяа
-78 кг.П.Лхамдэгд
Эрэгтэй
60 кг Д.Төмөрхүлэг
66 кг Х.Цагаанбаатар
73 кг С.Ням-Очир
-100 кг Н.Түвшинбаяр