Нийслэлийн усан хангамжид анхаарна
2012-05-30

Нийслэл, хот, суурины ус хангамж, ариутгах  татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн,      энэ оны төсвийн тухай хэлэлцэн Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын  захирамж гаргахаар болов. Энэ зөвлөл ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний үнэ тарифыг бодит зардалтай нь уялдуулан тогтоож, энэ харилцаанд оролцогчдын эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах чиглэлээр ажиллана.  Зөвлөл ажилдаа орсноор үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, хүн амын ажиллаж, амьдрах нөхцөл дээшилнэ гэж Засгийн газар үзлээ. У.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин
х:
ЗҮЙТЭЙ, Усны асуудлыг сайн зохицуулах нь зөв
2012-06-08