“Хүүхэд гэр бүлдээ жаргалтай”
2012-05-31

Маргааш хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болно. Энэ өдрийг тохиолдуулан олон арга хэмжээ зохиогдоно. ЗГХА “Хүүхдийн  төлөө газар”-аас сэтгүүлчдэд энэ өдрыг тохиолдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Түүнчлэн 2011 оноос эхлэн Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тодорхой нэг уриан дор тэмдэглэхээр болсон. Энэ жил ”Хүүхэд бүхэн гэр бүлдээ жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.  Монгол улс энэ жил 59 дэх жилдээ  хүүхдийн баярыг тэмдэглэх гэж байна. Хүний эрхийн тухай түгээмэл тунхаглал хүүхдэд хамраалалтай байдаг боловч олон шалтгааны улмаас хүүхдэд тусгай хамгаалал, онцгой анхаарал шаардлагатай байдаг учир 1924 онд анх “Хүүхдийн  эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж байжээ. Манай орны хүүхдийн байгууллага, хөдөлгөөн анх 1925 оны 5-р сарын 8-нд Их зохиолч Д.Нацагдорж болон тухайн үеийн хүсэл зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар байгуулагдаж байсан бөгөөд эдүгээ 86 жилийн түүхэн ойтойгоо золгож байна. Энэ өдөр түүхэн хуудаснаа хүүхэдтэй холбоотой олон тэмдэглэлт үйл явдал болж байсан. Хүүхдийн баярыг хүүхэд баярлаад өнгөрөх биш гэр бүлийн баяр болгон тэмдэглэж байхыг бүх эцэг эхчүүддээ уриалж байна. Монгол улсад 0-18 насны нэг сая хүүхэд байдаг гэсэн судалгаа гарсан байна. Энэ удаагийн хүүхдийн баярт зориулан “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” нэртэй дууг дүрсжүүлэн хүргэхээр болжээ. Хүүхдийн баярын арга хэмжээ 6-р сарын 1-ний өдөр 11.00 цагаас  нэгэн зэрэг эхлэх юм. Э.Сувд
Shuud.mn
Сонин хачин
Монголын хамгийн олон Америк нөүтбүүк-тэй дэлгүүр – 100 хувь ориг, яг одоо бэлэн буй хамгийн өргөн сонголт хамгийн хямд үнийн батлгаа. Манайхаас хямд бол манайх үнээ б.уулгана. Компютер ланд, 321 тоот, хойд шатны хажууд, 3 давхарт. Та манайд ирж үзээд, манай сонголт ба үнийг хараад шууд л ойлгоно. Notebookusa.mn ;;
2012-05-31