Тахь нутагшуулах төслийн арга хэмжээ болж байна
2012-06-05

Нидерландын Вант Улсын Засгийн газрын тусламжтайгаар хэрэгжиж ирсэн Тахь сэргээн нутагшуулах төслийн 20 жилийн ойн арга хэмжээ өнөөдрөөс эхэлж байна. Арга хэмжээнд Монголын талаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Нидерландын Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Р.Бекинк болон Гадаад харилцааны яам, Нидерландын тахь хамгаалах сангийн төлөөлөгчид, бусад албаны зочид, төлөөлөгчид оролцож байгаа аж. Дашрамд дурдахад, Хустайн байгалийн цогцолборт газрын (ХБЦГ) үйл ажиллагааг олон жил дэмжиж ирсэн Нидерландын Вант Улс дахь Тахь хамгаалах сангийн тэргүүн Инге Боуман-Хайнсдайкыг “Алтан гадас” одонгоор, Нидерландын Засгийн газрын тусламжтайгаар ХБЦГ-т хэрэгжсэн төслийн удирдагчаар олон жил ажилласан Питер Витийг “Найрамдал” медалиар тус тус шагнуулсан байна. Н.Бүжин
Shuud.mn
Сонин хачин