Э.Амартүвшин Пласидо Домингогийн тэмцээнд оролцохоор мордлоо
2012-06-05

УДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Э.Амартүвшин Бээжин хотод болох Пласидо Домингогийн нэрэмжит дэлхийн дуурийн дуулаачдын XX тэмцээнд өрсөлдөхөөр Бээжин хотыг зорилоо. Пласидо Домингогийн нэрэмжит тэмцээн энэ сарын 7-ноос 10-ны хооронд Бээжингийн олимпийн үеэр баригдсан "Шувууны үүр" театрт болох аж. Тэмцээнд 18-32 насны шалгаруулалтанд тэнцсэн 40 мэргэжлийн дуучин өрсөлдөх юм байна. Эндээс шалгарсан дуучид олон улсын нэр хүнд бүхий тэмцээнүүдэд оролцох боломжтой болдог юм. У.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин