“Гал тоглоом биш” гар зургийн уралдааны дүн гарлаа
2012-06-05

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас Хүүхдийн төлөө хэлтэстэй хамтран цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын сургуулийн сурагч, хүүхэд багачуудын дунд  “Гал тоглоом биш” гар зургийн уралдааныг зохион явуулжээ. Жил бүр уламжлал болгон явуулдаг энэхүү уралдаан нь хүүхдүүдийн сэтгэхүйг хөгжүүлэх, авъяас ур чадварыг нээх,  тэдэнд гал түймрийн хор хөнөөлийг таниулах зорилготой юм. Энэ жилийн уралдаанд нийт 73 бүтээл ирүүлснээс  нэгдүгээр байранд “Хэрэмхэн” цэцэрлэгийн зургаан настай Э.Хулан, 22-р дунд сургуулийн 4а анги сурагч А.Өлзиймаа, 4-р сургуулийн 5б анги сурагч Н.Лхагвасүрэн, 8б анги сурагч Э.Энх-Учрал нар шалгарсан байна.  Түүнчлэн уг гар зургийн уралдааныг санаачлагч хурандаа Ш.Лхагвасүрэнгийн нэрэмжит шагналыг “Хэрэмхэн” цэцэрлэгийн 4 настай Э.Халиун, 22-р дунд сургуулийн 4а ангийн сурагч У.Анхбаяр нар хүртжээ.   Д.Цэцэг    
Shuud.mn
Сонин хачин