Хаан банк залилсан хэргийг хэрэгсэхгүй болгов
2012-06-06

Хаан банкнаас 30 сая төгрөг залилсан, хүний машиныг 15 сая төгрөгөөр худалдсан хэрэгт холбогдсон Д.Энхмандахыг  шүүх хурал болж  түүнд үүсгэсэн залилангийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж Чингэлтэй дүүргийн үзсэн байна. Хуралд улсын яллагчаар Б.Чимгээ, даргалагч шүүгчээр Г.Есөн-Эрдэнэ,  хохирогчоор “Эрдэнэ-Суварга” компанийн захирал Д.Бат-Эрдэнийн эхнэр Б.Сувдаа, шүүгдэгч Д.Энхмандахын өмгөөлөгчөөр О.Баасанхүү, Т.Алтантуяа, Б.Энхээ нар оролцжээ. Шүүгдэгч Д.Энхмандахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.3-т заасан зүйл ангиар  хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Н.Түвшин
Shuud.mn
Сонин хачин