Нутаг нэгтнээ худалдсан Б.Энхтуягийн гэм бурууг хэлэлцэнэ
2012-06-06

БНХАУ- руу элэг нэгт эмэгтэйчүүдээ хууран мэхлэж  худалдсан хэрэгт  холбогдсон  Б.Энхтуяагийн гэм бурууг  өнөөдөр 12.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэнэ. Хуралд шүүгчээр С.Оюунчимэг, улсын яллагчаар Б.Энхтулга нар оролцоно.

Түүний гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурван зуугаас дөрвөн зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх аж.

Шүүгдэгч Б.Энхтуяаг Эрүүгийн хуулийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн хэмээн буруутгаж байгаа юм.

Н.Бүжин

Shuud.mn
Сонин хачин