Энэ онд 150 идлэг шонхор гаргахаар боллоо
2012-06-06

Засгийн газрын хуралдааны шийдвэрээр энэ онд гадаадад 150 идлэг шонхор шувуу гаргахаар боллоо. Манай улс 2000-2010 онд 2700 гаруй идлэг  шонхор гаргасан байна. Сүүлийн таван жилийн байдлаар гадаадад идлэг шонхор шувуу гаргасны төлбөр, хураамжийн орлогоос төсөвт 11 сая гаруй ам.доллар оржээ. Идлэг шонхор манай улсад хэвийн тархалттай бөгөөд 2010 онд хийсэн судалгаагаар 6800 толгой байгаа гэсэн тоо гарсан байна. У.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин