Төв аймгийн Засаг даргын мэдээллийг сонслоо
2011-10-19

Төв аймгийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх замаар нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэрэгцээнд нийлүүлэх сүүний хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх, үр тариа, төмс, хүнсний ногоо хадгалах элеватор, зоорь, агуулахын багтаамжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, мал оторлох ажлыг зохион байгуулах, хоттой хил залгаа сумдын нутагт барилгын материал олборлох зөвшөөрлийг хянан үзэх, олон улсын нисэх онгоцны буудал шинээр барих газар орчимд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлж, ашиглуулах зөвшөөрөл олгохгүй байхыг үүрэг болгосон юм.

2009 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаас өгсөн дээрх үүргийг Төв аймаг хангалттай хэрэгжүүлж байна гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ. Үүний зэрэгцээ Төв аймаг байгуулагдсаны 90 жилийн ой 2013 онд болохтой холбогдуулан аймгийн төр, захиргааны байгууллагын удирдлага, иргэдээс Засгийн газарт хандан хэд хэдэн хүсэлт тавьсан байна.

Энэ дагуу “100 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Зуунмод хотод барих орон сууцны тоог нэмэгдүүлж, нийслэлийн хүн амын нягтралыг зохицуулах, дэд бүтэц байгуулахад шаардагдах 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө, аймгийн төвд хатуу хучилттай зам шинээр барих, Цээл, Угтаалцайдам, Аргалант, Эрдэнэсант, Сүмбэр, Жаргалант, Баянцогт суманд сум дундын техник, үйлчилгээний төв байгуулахад зориулж 1.4 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэх зэргийг судлан, хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.

Shuud.mn
Сонин хачин