Ганжуур, Данжуур их хөлгөн судрыг заллаа
2012-06-06

Хүн төрөлхтний  оюуны гайхамшигт өв Ганжуур, Данжуур их хөлгөн судрыг залах  хүндэтгэл ёслол арга хэмжээ ШУТИС-ийн номын өргөөнд боллоо. Тус арга хэмжээнд    ШУТИС-ийн  ректор МУ-ын гавъяат багш профессор Б.Дамдинсүрэн, “Цогт цагийн хүрдэн” соёлын төвийн тэргүүн Г.Буяндэлгэр, ШУТИС-ийн сургалт эрхэлсэн проректор Я.Нранцэцэг нарын хүмүүс тус арга хэмжээнд оролцсон юм. Ганжуур буюу зарлигийн орчуулга  нь хүн төрөлхтөн, юмс үзэгдлийн холбоо хамаарал мөн сансар ертөнцийн зүй тогтлыг хэрхэн танин мэдэж, зөв замаар замнан оюуны хөгжлийн дээд  түвшинд хүрч болдог тухай номлосон Бурхан багшийн сургаалын чуулган юм. Тэрхүү Бурхан багшийн аман зарлиг Ганжуурыг Энэтхэгийн  их мэргэд судлан шинжилж зүйл бүрээр тайлбарлан баяжуулсан томоохон бүтээл нь Данжуур буюу Шашдрын орчуулга бүтээл юм. Товчхондоо энэ хоёр бүтээл нь Буддын их бага арван ухааны эрдэм шинжилгээний онолд багтсан нэвтэрхий толийн шинжтэй, утга агуулгын хувьд өргөн цар хүрээг хамарсан шинжлэх ухааны цогц мэдлдэг өюм. Энэхүү Ганжуур, Данжуур нь санскрит, Түвд, Монгол, Хятад, Солонгос гэсэн дэлхийн цөөхөн улс орон өөрсдийнхөө хэл дээр буулгасан байдагбөгөөд Монголчуудын хувьд Ганжуурыг нэн эртнээс түүвэрлэн орчуулж ирсэн байна. Ганжуур 108-н боть, Данжуур 225-н боть их хөлгөн судрыг кирилл бичгээр нь 400-н боть ном 2016 он гэхэд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Ганжуур нь бурхан багшийн зарлигийгн орчуулга, Шагжамунийн багшийн айлдсан бүх айлдвар эмхэтгэгдэж орсон байдаг аж. Ганжуур  108-н ботьтой дотроо 1161 зохиол багтдаг байна. Данжуур нь түүний тайлбар буюу шаштирын орчуулга бөгөөд 225 боть, 4000 орчим зохиол багтдаг юм байна. Э.Сувд
Shuud.mn
Сонин хачин