Илрээгүй найман хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна
2012-06-06

Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд энэ сарын 05-ны өдрийн 09.00 цагаас 06-ны өдрийн 09.00 цагийн байдлаар иргэд байгууллагаас нийт 2594 удаа холбогджээ. Үүнээс гэмт хэрэг, зөрчлийн тухай 814 мэдээллийг хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 41 үйлдэл бүртгэгдсэн байна. Эдгээрээс эзэн холбогдогч тогтоогдсон 33, илрээгүй найман хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Мөн 101, 105 дугаарт нийслэл хотод объектын гал түймрийн, зөрчлийн, аврах ажиллагааны тус бүр нэг дуудлага иржээ. Түүнчлэн яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт эмнэлгийн 2374 яаралтай тусламжийн талаархи мэдээ, мэдээллийг хүлээн авснаас бодит 525 дуудлагад очиж үйлчилсэн байна.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин