Зөвшөөрөлгүй болон үерийн аманд буусан айлуудыг торгоно
2012-06-06

Нийслэлийн газрын албанаас зөвшөөрөлгүй газарт хог, шороо асгаж, үерийн аманд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх болон захиргааны хариуцлага хүлээлгэхээр болсон.Шар усны үерээс урьдчилан сэргийлэх үүднээс хэд хэдэн байгууллага хамтран шалгалт хийсэн бөгөөд шалгалтаар үерийн аман дээр буусан 2000 гаруй айл байгаа гэсэн тооцоо гарчээ. Шаардлагын дагуу нүүхгүй байгаа айлуудад гамшгаас хамгаалах хууль, Захиргааны хариуцлагын хуулийн дагуу торгууль ногдуулах болон нүүлгэн шилжүүлэх юм байна. Э.Сувд            
Shuud.mn
Сонин хачин