Хятадын эдийн засгийн өсөлт буурч байна
2011-10-19

Хятадын эдийн засгийн өсөлт саарч эхэлж байна.  Энэ оны 3-р хагаст Хятадын эдийн засгийн өсөлт 9.1 хувьтай гарсан нь АНУ болон Европын орнуудын эдийн засгийн өсөлтөөс өндөр үзүүлэлт ч Дундад улсын хувьд буурсан үзүүлэлэт юм. Учир нь Хятадын эдийн засаг  оны эхний 3 сард 9.7 хувь, дараагийн 3 сард 9.5 хувьтай байсан юм.  2010 онд 9.8 хувьтай байсан гэхээр эдийн засгийн өсөлт нь аажимаар буурч байна гэсэн үг. Хэрэв Хятадын эдийн засаг энэ хурдаараа буурах юм бол дотоод зах зээлд инфляци хурдан өсөх аюултай болоод байна. Хятадын эрх баригчид 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед Дундад улсын эрх баригчид дотооддоо маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, бизнес эрхлэгчдэд зээл их хэмжээгээр олгосон.  Дотоод зах зээлдээ багтахгүй их мөнгө нийлүүлсэн нь  эргээд инфляци өсөх шалтгаан болсон. Мөн банкууд зээл гаргах мөнгөгүй болсон юм.  Үүний улмаас жижиг дунд бизнес эрхлэгчид санхүүгийн хүнд байдалд ороод байгаа юм. Хятад улс балансыг тэнцвэржүүлэхийн тулд гадны бусад улсуудад анхааруулахгүйгээр эдийн засгийн өсөлтөө өөрсдөө бууруулж байж магадгүй  гэж эдийн засагчид үзэж байна. Н.ЭДДИ
Shuud.mn
Сонин хачин
teneg huurnuudee hyatad dampuurval mongol budaa
2011-12-13
urai uraii ok bolj bna buur dampuur za
2011-10-20
хуурамч бараа үйлдвэрлэгчид сөнөж таарна харин нутгаа яаж хамгаалахаа бид бодох цаг ирлээ
2011-10-19