Прокурорын байгууллага зөвлөлдөв
2012-06-08

Налайх дүүргийн Прокурорын газраас санаачлан, Налайх дүүргийн хууль хяналтын байгууллагын нэгдсэн зөвлөлгөөнийг  зохион байгуулав. Зөвлөлгөөнд Дүүргийн Прокурорын газар, Шүүх, Цагдаагийн байгууллага, Баривчлах ял эдлүүлэх 431-р анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг зэрэг хууль хяналтын байгууллагуудын удирдлага, албан хаагчид оролцлоо. Тус зөвлөлгөөнөөр дүүргийн хэмжээнд гэмт хэргийн гаралт өсөх болсон шалтгаан нөхцөл, цаашид авах арга хэмжээ, шүүхээс эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх явцад гарч буй алдаа зөрчил, анхаарах асуудлууд, уурхайд гарч буй осол зөрчлийн шалтгаан, түүнийг бууруулах арга зам зэрэг асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд ялангуяа сүүлийн 7 жилийн судалгаагаар уурхайд осол гарсаны улмаас 101 хүн амь насаа алдаж, мөн цөөнгүй хүн гэмтэж хохирсоор байгааг онцлон хэлэлцэж, энэ талаар нилээдгүй санал шүүмжлэл гарсан байна. Налайх дүүргийн прокурор Н.Найгалдорж, шүүхийн ерөнхий шүүгч Д.Бавуу, Цагдаагийн хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Д.Болдбаатар нар тус зөвлөлгөөнд өөр өөрсдийн харьяа байгууллагуудын зүгээс эрүүгийн хэргийг шалгаж шийдвэрлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хууль хяналтын байгуулагуудын оролцооны талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн ба зөвлөлгөөнөөс цаашид гэмт хэргийн гаралтыг бууруулахад Дүүргийн ГХУСАЗЗ болон бусад байгууллага аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах, эрүүгийн хэргийг шалгаж шийдвэрлэхэд анхаарах асуудлын талаар зөвлөмж гаргахаар болжээ.

Н.Бүжин

Shuud.mn
Сонин хачин