"Комаки балет ба Д.Алтанхуяг Монголд" тоглолт өнөөдөр нээлтээ хийнэ
2012-06-08

"Комаки балет ба Д.Алтанхуяг Монголд" тоглолт өнөөдөр, маргааш Соёлын төв өргөөнд болно. Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд “Монголын Балетын Хөгжил Сан”, БСШУЯ хамтран Япон улсын “Комаки балет” компанийн бүжигчдийг бүрэн бүрэлдэхүүнээр урьж тоглуулахаар болсон билээ. Энэхүү тоглолтод Япон улсын “Комаки балет” компанийн 50-аад хүний бүрэлдэхүүнтэй бүжигчид, уран бүтээлчдээс гадна АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, МУГЖ Д.Алтанхуяг, түүний анд АНУ-ын иргэн Эмили Лоскокко нар оролцоно.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин