Болгараас цус сорогчдын шарил олджээ
2012-06-08

Болгарын Созополь тосгоны ойролцоо хийсэн археологийн малтлагын үеэр дундад зууны үеийн 70 гаруй хүний шарил олдсоны дотор цус сорогч байх магадлалтай талаар профессор Божидар Димитров Focus-news.net-д мэдээлжээ. Энэхүү олдвор нь ер бусын зүйл биш бөгөөд Болгарын дундад зууны үеийн оршуулгын газруудаас өмнө нь 100 гаруй цус сорогчийн шарил олдож байсан байна. Сонирхолтой нь тэдний ихэнх нь жирийн иргэдийг хүссэнээрээ тамлан зовоодог байснаараа алдартай шашны хуврагууд, өндөр дээд зэрэг мяндагтнууд байсан бөгөөд ихэвчлэн сүм хийдүүдийн арийн “VIP” оршуулгын газраас олджээ. Э.Сувд
Shuud.mn
Сонин хачин