Энхийг сахиулагчид сонгуульд оролцохгүй
2012-06-11

Засгийн газрын шийдвэрээр Хойд болон Өмнөд Судан, Афганистанд энхийг сахиулах үйл ажиллагаанд Монголын 317 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Зэвсэгт хүчний жанжин штабаас эдгээр албан хаагчдад УИХ-ын сонгуульд саналаа өгөх боломж олгохыг Сонгуулийн ерөнхий хорооноос хүсэхэд боломжгүй гэсэн хариу ирүүлжээ. Энэ асуудлаар Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлага Хүний эрхийн үндэсний комисст хандсан юм. Манай улсад мөрдөж буй хуулиар ямар ч шалтгаантай байсан саналаа урьдчилан өгөхийг хориглосон тул энэ удаа эдгээр иргэд саналаа өгөх боломжгүй гэдгийг ХЭҮК-оос мэдэгдэв. Э.Сувд  
Shuud.mn
Сонин хачин