Сувилагчдын II форумыг зохион байгууллаа
2012-06-11

Норвегийн тусламжийн байгууллагын Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх төслөөс Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн сувилагч нарт өнгөрсөн онуудад ажлын байран дахь давтан сургалтыг тэдний хэрэгцээнд үндэслэн зохион байгуулжээ. Мөн орон нутгаас дэвшүүлсэн санаачилгыг дэмжиж Говь-Алтай аймгийн Халиун, Ховд аймгийн Чандмань сумдын эрүүл мэндийн төвүүдийг “Сувилахуйн жишиг үйлчилгээтэй эрүүл мэндийн төв” болох зорилтыг хамтран хэрэгжүүлж, зохих үр дүнд хүрсэн сайн туршлагуудыг бусад сумдад түгээн дэлгэрүүлэх зорилгоор дээрх аймгуудын сувилагч нарын II форумыг зохион байгуулсан байна. Уг форумыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар болжээ. У.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин