Ц.Мөнхбаяр нарын хэргийг прокурорт шилжүүлэв
2011-10-20

“Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн дарга  Ц.Мөнхбаяр,  “Онги гол” хөдөлгөөний гишүүн н.Отгонбаатар, С.Самбуу-Ёндон, “Хүдэр гол” хөдөлгөөний гишүүн Г.Баяраа нарын уул уурхайн компанийн техник хэрэгсэл рүү буудсан хэргийг УМБГ-аас нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн байна. Тэдэнд Эрүүгийн хуулийн  153.2 дугаар зүйлд зааснаар  буюу бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм. Энэхүү ялын зүйлчлэлийг өөрчлөх шаардлагатай эсэхийг нэмж шалгахыг УМБГ-т даалгажээ. Дээрх дөрвөн иргэнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч дөрөвдүгээр сард болж, улсын яллагч С.Энхбат зургаан жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх санал оруулсан ч шүүх бүрэлдэхүүн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргаж байв. Уг хэргийн талаар эргэн сануулбал өнгөрсөн оны есдүгээр сарын 2-нд  Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнийхөн “Пураам”, “Сентра гоулд” компанийн  техник руу буудсан. Энэ хэрэг нь шийдэгдээгүй байхад буюу өнгөрөгч зургадугаар сард Өвөрхангай аймгийн Зүүнбаян Улаан суманд үйл ажиллагаа явуулж байсан “Гурван тамга” компанийн техник хэрэгсэл рүү буудсан хэргээр сар цагдан хоригдож батлан даалтад гараад байгаа юм. Н.Түвшин
Shuud.mn
Сонин хачин
гол ус,нуур цөөрөм,бүгд бурханы ундаа,жимс ногоо,үр тариа бухан тэнгэрийн хүнс,агаар бурхан тэнгэрээс хайралсан эрч хүч,.уул болон баялаг бурхан тэнгэрийн баялаг эс хайрлаваас гэсгээл цээрлэл хүртээх нь дамжиггүй.,
2011-12-07
миний газар нутагаас бурхан гуйсан ч бүү өг,энэ бол бурхан тэнгэрийн зарлиг,бурхан тэнгэрийн зарлигийг хэн эс дагана тэр үхэнэ.бурхан тэнгэрийн зарлигийг дагагчид мөнхөрнө,бурхан тэнгэр өршөөх болтугай, .зарлиг зөрчигчид тамд унана,.
2011-12-07
buudah ni baitgugai delbelbel taarna ayga us baihgui bol heden toono altaar yogaa hiih ym be uul usaa hairlasniih ni tuluu tur shagnaj bgaa ym bizdee
2011-11-24
buudah ni baitgugai delbelbel taarna ayga us baihgui bol heden toono altaar yogaa hiih ym be
2011-11-24
dahidal helmegdvvlelt eh ornoo hamgaalsan oor yasan ym sain omgoologch abaa ta nart nymdorj yl ogno shvv 7 sarin 1d yu bolloo
2011-10-21