Жүдочид Нүхтэд бэлтгэлээ базааж байна
2012-06-11

Өнгөрсөн долоо хоногт олимпийн наадамд оролцох 9 тамирчнаа зарласан Монголын жүдогийн холбооны тамирчид Нүхт цогцолборт олимпийн бэлтгэлдээ гарлаа. Тэд олимпийн аварга төрсөн 2008 онд мөн л энд бэлтгэлээ базааж байлаа. Та бүхэндээ олимпийн наадамд оролцох жүдочдын бүрэлдэхүүнийг танилцуулъя. Д.Төмөрхүлэг, эрэгтэй 60 кг Х.Цагаанбаатар, эрэгтэй 66 кг С.Ням-Очир, жүдо бөх, 73 кг Н.Түвшинбаяр, эрэгтэй, -100 кг М.Уранцэцэг, жүдо, эмэгтэй, 48 кг М.Бундмаа, жүдо, эмэгтэй, 52 кг Д.Сумъяа, жүдо, эмэгтэй, 57 кг Ц.Мөнхзаяа, жүдо, эмэгтэй, 63 кг П.Лхамдэгд, жүдо, эмэгтэй, -78 кг Жүдочид бэлтгэлээ Нүхт цогцолборт базааж байгаа бол боксын шигшээ багийнхан Эрдэнэтийн Сэлэнгэ амралтын газарт, буудлагын шигшээ баг Булган аймгийн Хангал сумын нутагт орших Олимпийн бэлтгэлийн баазад байрлаж байгаа гэж Монголын Үндэсний Олимпийн Хорооноос мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин