Терри: Бид “Тоттенхэм”-ийг хожиж, хүнд үеэ ардаа орхих хэрэгтэй
2010-12-13

“Бид хүнд үед байгаа нь үнэн. “МЮ” гараагаа сайн эхлээгүй. “Арсенал” ч хожих ёстой багтаа талбай дээрээ хүртэл хожигдож, оноо алдаж байлаа. Биднийг ч хожигдол тойрсонгүй. Буруутныг хайх хэрэггүй. Нэг нэгийгээ сонсож, хүндэлж сурах хэрэгтэй. Бид одоо “Тоттенхэм”, “МЮ”, “Арсенал” гэсэн гурван хүчтэй багтай дараалан тоглоно. Энэ гурван тоглолтод бид ахиу оноо салгаж чадвал цаашид харьцангуй хялбар болно.  Үнэнээ хэлэхэд манай гол хоёр өрсөлдөгч тийм ч сайн тоглохгүй байгаа. Тиймээс бид тэдэнд лигийн аваргын алдрыг бэлэглэж болохгүй”. Р.Гэгээ

Shuud.mn
Сонин хачин