Олимпийн эрх олгодог онцлогтой дэлхийн топ зэрэглэлийн тэмцээнд багтдаг Бээжингийн марафонд манай тамирчид Кенийн гүйгчдээс илүүрхэн алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болов.
Бээжингийн марафонд 10 мянга гаруй тамирчин оролцсон бөгөөд хагас марафоны төрөлд оролцсон олон улсын хэмжээний мастер Л.Отгонбаяр уг тэмцээнд түрүүлж алтан медаль хүртсэн бол Э.Батцэцэг мөнгөн медалиар энгэрээ мялаалаа.