Санхүүгийн Зохицуулах Хорооны шийдвэрүүд гарчээ
2011-10-20

Санхүүгийн Зохицуулах Хорооны ээлжит хуралдаан  болж бичил санхүү, даатгал, үнэт цаасны талаарх   хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Тухайлбал, даатгалын талаар: “Улаанбаатар хотын даатгал” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалд Ц.Чинбат, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр Ц.Чойбат, Г.Гоёцэцэг, М.Энхболд, Р.Хадбаатарыг тус тус томилов. Тус компанид хувь нийлүүлэгчдийн бүрэлдэхүүн, дүрмийн сангийн бүтэцдээ өөрчлөлт оруулахыг зөвшөөрөв. “УБ даатгал” ХХК-д зарим даатгалын хэлбэрээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгов. “Миг даатгал” ХХК-ийн Х.Мөнхбаяр, З.Жаргал, С.Мөнгөншагай, Ч.Энхгэрэл, Г.Цагаацоож, Д.Гансүх, Г.Түмэнбаяр зэрэг нэр бүхий 7 даатгалын төлөөлөгчийн даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг xүчингүй болгосон байна. Бичил санхүүгийн талаар: “Монгол факторинг ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээж, “Кловер” ХХК-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгож, “Кингдом инвест ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгов. “Каражат ББСБ” ХХК-ийн валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав. “Ворлд проспер ББСБ” ХХК, “Капиталпартнерс ББСБ” ХХК, “ӨБЦ ББСБ” ХХК, “Мөнхийн алтан од ББСБ” ХХК, “Мөнгөн хөврөлт ББСБ” ХХК, “Санхүүгийн хөгжил ББСБ” ХХК –иудын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус түдгэлзүүлэв. “Рашааны далай”, “Говийн андууд”, “Ихнаяд кредит”, “Цогт жанчхүү”, “Итгэл-оюу”, “Дуурлиг-Оч” хоршоодын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгов. Үнэт цаасны талаар: Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 156 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулав. “Очир-Эрдэнэ Инвест” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Б.Бат-Эрдэнийг томилов. “Юнайтэд Секьюритс” ХХК, “Мөнх үндэс” ХК -иудад брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл тус тус олгож, “Туушин инвест” ХХК-д андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх болон “Стандарт инвестмент” ХХК-д хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нэмж олгов. “Монхан Трейд” ХХК-ийн брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав. “Санар” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн түдгэлзүүлсэн хугацааг сунгав. “Сөдөт” ХК-ийн оноосон нэрийг “Азиапасифик пропертис” ХК болгон өөрчлөн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулав. “Жол” ХК, “Чандмань тал” ХК, “Монэнзим” ХК-идын үнэт цаас, “Монинжбар” ХК-ийн бүтээн байгуулалт бондыг тус тус бүртгэлээс хасав.    
Shuud.mn
Сонин хачин