III амаржих газрын барилга, угсралтын ажил 35 хувьтай байна
2012-06-12

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн салбарт дөрвөн томоохон ажил хийж байгаа юм байна. Үүнээс Баянзүрх дүүрэгт барьж байгаа 150 ор бүхий III амаржих газрын барилга, угсралтын ажил 35, Сүхбаатар дүүрэгт барьж байгаа I амаржих газар, 15 дугаар хорооны ахмадын сувилалын  барилгын ажил 70 хувьтай байгаа аж. Харин Сэргээн засах клиник сувилалын барилгын ажил 30 хувьтай байгаа бол Баянзүрх дүүргийн Хонхор тосгоны эмнэлэгийн ажилчдын байр, Ахмадын эмчилгээ сувилалын барилга, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдүгээр амбулатори, Нэгдсэн эмнэлэгийн төв байрны засварын ажил дуусчээ.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин