Сэр Алекс багийнхаа тоглогчдыг эр хүн шиг байхыг шаардав
2010-12-13

“Манчестер Юнайтед”-ын дасгалжуулагч Сэр Алекс Фергюсон багийнхаа тоглогчдыг хөлбөмбөгийн талбайд гарахдаа элдэв “нэмнээ” хэрэглэхийг хатуу хориглолоо. “Жинхэнэ эрчүүд хэзээ ч хүйтнээс айж, дулаалж буй нэрээр худал чимэг зүүлт зүүдэггүй. Тэгэхээр бүх илүү зүйлийг талбайд гарахдаа авч хая. Талбайд зөвхөн хөлбөмбөгийн өмсгөлтэйгээ л байх ёстой” гэж Сэр Алекс хэлжээ. Хүйтний улирал ирсэнээр Английн лигт тоглож буй зарим хөлбөмбөгчид хүзүүтэй цамц юмуу бээлий өмсөх нь их болсон. Ялангуяа гадаадын хөлбөмбөгчид иймэрхүү “дулаалга” сайн хийж байгаа. Карлос Тевес, Самир Насри, Пепе Рейна, Яя Туре, Марио Балотелли нар сүүлийн тоглолтуудад элдэв “нэмнээ” юмуу бээлийгээс салахаа больчихсон. Дээхний хөлбөмбөгчдөөс Норман Хантер Сэр Алексийн энэ үгийг ихэд дэмжжээ “Одооны хөлбөмбөгчид талбай дээгүүр одеял нөмөрч гүйх шахах юм. Ферги бол хуучны хөлбөмбөгч. Бид одоогийнхоос муу нөхцөлд тоглодог байсан хэрнээ бээлий ч өмсөж байгаагүй. Цас орсон ч бид хүзүүтэй цамц, ороолт гэх мэтийн хүүхний зүйлээр дулаалаагүй” гэжээ. Р.Гэгээ

Shuud.mn
Сонин хачин
Jamts:
Hul bumbug bol tesver hatuujliin sport
2015-04-25