“Евро”-гийн хамгийн олон тоглолтод оролцсон хөлбөмбөгчид
2012-06-13

Укриан, Польшид 14 дэх удаагийн хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн болж буй. Европын аваргын бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон тоглолтод оролцсон тоглогч бол Голландын шигшээгийн алдарт хаалгач Эдвин ван дер Саар, Францын шигшээгийн хамгаалагч Лилиан Туриам нар аж. Энэхүү хоёр тоглогч  шигшээ багийнхаа эгнээнд багтаж Европын аваргад  нийтдээ 16 удаагийн тоглолтод оролцож байжээ. Тэдний араас 14 удаагийн тоглолтод оролцсон Португалийн шигшээгийн Луиш Фигу, Нуно Гомес, Чехийн Оарел Поборски, Францын Зинедин Зидан нар бичигддэг байна. Н.Өрнө
Shuud.mn
Сонин хачин