Ц.Пүрэвдоржийн нэрэмжит ари, романс дуулаачдын уралдаан болно
2012-06-13

Дуулаачдын ур чадварыг хөгжүүлэх, алдарт дуучны алдрыг мөнхжүүлэх зорилгоор 1994 оноос хойш ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдоржийн нэрэмжит ари, романс дуулаачдын уралдааны зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл тус уралдааны цар хүрээг тэлж, олон улсын уралдаан болгохоор зохион байгуулагчид бэлтгэлээ хангаж байгаа аж. Энэхүү уралдааныг Монголын урлагийн ажилтны холбооноос зохион байгуулдаг бөгөөд тэд ирэх арваннэгдүгээр сард олон улсын дуулаачдыг Монголд цуглуулах гэнэ. Түүнчлэн, уралдааны удирдамж, урилгыг боловсруулж байгаа бөгөөд уралдаанд оролцох орнуудад удахгүй илгээнэ гэв. У.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин