Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа
2012-06-14

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Вьетнам улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхбат, Польш улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Ганбаатар, Тайланд улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр, Итали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар нарыг хүлээн авч уулзжээ. Ерөнхийлөгч хоёр талын дээд хэмжээний айлчлалаар тохирсон хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрүүдийг эрчимтэй хэрэгжүүлэн, бүс нутгийн болон олон улсын түвшинд Монголын санал, санаачилгыг ажил хэрэг болгоход тухайн орнуудаасаа дэмжлэг авч, харилцан айлчлалуудыг сайн бэлтгэн зохион байгуулж, хууль ёсыг чанд сахиж ажиллахыг Элчин сайд нарт үүрэг болголоо. У.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин