Онцгой байдлын алба хаагчид тангараг өргөлөө
2012-06-15

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа нийслэлийн хүрээний анги байгууллагад элсэн орж буй 20 албан хаагч өчигдөр тангараг өргөлөө.Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад “Ми-8” нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн албан хаагчдын хүндэтгэлийн хөшөөнд цэцэг өргөсөн юм. Эх орныхоо төлөө халуун амиа зориулсан эрэлхэг зоригт хөвгүүдээ дурсах, тэдний үйл хэргийг мөнхжүүлэх, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг албан хаагчдын тангараг өргөх ажиллагаатай хамтатган зохион байгуулдаг уламжлалтай болсон билээ. Албан хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэн хөшөөнд цэцэг өргөх ёслолд Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Аврах тусгай ангийн удирдлага, бие бүрэлдэхүүн, талийгаачдын ар гэрийнхэн оролцсон юм. Д.Цэцэг    
Shuud.mn
Сонин хачин