“Хунт нуур”-ыг өнөөдөр тайзнаа тоглоно
2012-06-17

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгийг тоглох гэж байна. Гурван бүлэг дөрвөн үзэгдэлт жүжгийн гол дүрд СТА Ч.Ганчимэг, О.Ганцоож, Ш.Оюунтуяа, Г.Батчимэг, Г.Цолмон, Ц.Хонгорзул, А.Өлзий-Орших, Х.Ганбаатар, Ж.Ханбулнай, Б.Алтаннамар, М.Намсрай, Б.Энхтуул, Б.Баасансүрэн, М.Мөнхтуяа нар тоглох юм. Мөн УДБЭТ-ын жүжигчид, ХБК-ийн оюутнууд оролцон тоглож, симфони найрал хөгжим хөгжимдөнө. П.И.Чайковский үзэсгэлэнт гүнж Одетта-ын тухай Германы эртний нэгэн домгоос сэдэвлэн Хунт нуур балетаа 1875 онд бичжээ. Анх 1877 онд Москвад тоглосон боловч төдийлөн амжилт олсонгүй. Удирдаач, бүжигчид мөн үзэгчид уг балетыг хөгжмийн хувьд ихээхэн хүнд, бүжиглэхэд хэцүү гэж үзэж байсан байна. Харин 1895 онд Санкт-Петербург хотын Маринскийн театрт шинээр найруулан тавьснаар их амжилт олсон байна.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин