Засгийн газрын бондыг 8.3 тэрбум төгрөгөөр арилжлаа
2011-10-20

Засгийн газрын бондын арилжаа өчигдөр явагдлаа. “Ноос ноолуурын болон жижиг дунд үйлдвэрлэл”-ийг дэмжих зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлэх зорилгоор гаргасан нийт 83.0 мянган ширхэг бондыг 8.3 тэрбум төгрөгөөр, компанийн бондын арилжаагаар “Жаст агро” компанийн нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэтэй нийт 4.4 мянган ширхэг бондыг 44.2 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өчигдөр Монголын Хөрөнгийн Бирж дээр 24 ХК-ийн 48.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 132.8 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 17 ХК-ийн 97.4 мянган ширхэг хувьцааг 44.4 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 7 ХК-ийн 35.4 мянган ширхэг хувьцааг 4.5 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Арилжаагаар нийт 144 хэлцэл хийгдсэн байна. Нийт арилжигдсан   24 үнэт цаас 12 үнэт цаасны ханш өсч, 7 үнэт цаасны ханш буурч, 5 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Өмнөх өдрийн хаалтын ханшаас “Шад трейд” ХК-ийн үнэт цаасны ханш 15.0 хувь  өсч, “Бэрх уул” ХК-ийн үнэт цаасны ханш 15.0 хувь  буурсан байна. ТОП-20 индекс 20822.47 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 714.05 нэгжээр буюу 3.55 хувь  өсчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 193.6 тэрбум төгрөг болсон байна.  
Shuud.mn
Сонин хачин